“Лифтний” гэгдэх өмгөөлөгч Б.Баасанцогт суллагдах уу?
8 сарын 16, 2022

 Өмгөөлөгч Б.Баасанцогтыг өнгөрсөн дөрөвдүгээр сард шүүхээс цагдан хорьж төд удалгүй сулласан байдаг. Гэвч түүнийг дахин энэ сарын 10-ны өдөр шүүхээс цагдан хорьжээ.

Удаа дараа хоригдоод байгаадаа уурссан уу, өш санасан уу өмгөөлөгч Б.Баасанцогт шүүгч нарын хууль бус үйлдлийн талаар ам нээж эхэлсэн талаар хэвлэлүүд бичиж эхэллээ.

Булхиа нь илэрчих гээд сандралдаж буй хууль хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд түүнийг суллахаар хөөцөлдөж эхэлсэнийг албан бус эх сурвалж мэдээлж байна.

Ямартай ч тэрээр өөрийн болоод бусад хүмүүсийн хэргийн талаар ам нээсэн нь үнэн бол тун удахгүй суллагдах нь.

“Лифтний секс” скандал өмгөөлөгч гэгдэх Б.Баасанцогт нь 2020 оны арванхоёрдугаар сарын 08-нд “Энканто” хотхоны лифтний бичлэгт дүрс нь үлдсэнээс хойш авлигын хэргүүд нь ил болж эхэлсэн юм. Тагнуул, цагдаа, шүүгч нарт их хэмжээний мөнгө шилжүүлж байсан нь баримтаар нотлогдож байсан билээ. Нөгөөтэйгүүр түүнийг экс төрийн тэргүүн Х.Баттулгын