Шинэ Засгийн газрын бүтцийг дараах байдлаар танилцууллаа
8 сарын 29, 2022

МАН-ын удирдах зөвлөл хуралдаж Засгийн газрын шинэ бүтцийг дараах байдлаар дэмжив. Мөн Спорт олимпизм болон Хот хариуцсан сайд нарыг шинээр засгийн газрын бүрэлдхүүнд багтаахаар болсон байна. Ингээд дараах байдлаар томилохоор танилцууллаа.

  1. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд сайдаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан,
  2. Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар УИХ-ын гишүүн Н.Учрал
  3. Эдийн засаг, хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар,
  4. Спорт хариуцсан шадар сайдаар нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ,
  5. Хот хариуцсан шадар сайдаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар,
  6. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл
  7. Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт /УИХ-ын гишүүн/
  8. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар /УИХ-ын гишүүн/
  9. Эрчим хүчний сайд Д.Чойжилсүрэн /УИХ-ын гишүүн/
  10. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун /УИХ-ын гишүүн/