Л.Мөнхбаатар гишүүнийг ХЗБХ-ны даргад 100 хувийн саналаар дэмжлээ
8 сарын 30, 2022

Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Тэгвэл яг одоо МАН-ын бүлэг байнгын хороодын даргыг томилох асуудлаар хуралдаж байна. Тус хурлаар УИХ-ын гишүүн Лхагваагийн Мөнхбаатарыг Хууль, зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлжээ. Улмаар Л.Мөнхбаатар гишүүнийг 100 хувийн саналаар дэмжсэн байна.