Б.БЯМБАСАЙХАН, С.БАЯРЦОГТ НАРЫГ БАТЛАН ДААЛТАД ГАРГАЛАА
6 сарын 13, 2018


“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих шийдвэрийг дөнгөж сая шүүх гаргалаа.  Прокуророос Б.Бямбасайханыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих хүсэлт ирүүлснийг шүүх ийнхүү хүлээж авсан байна. Түүнийг 2018 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр цагдан хорьж, түүнээс хойш хоёр ч удаа хорих хугацааг сунгасан юм.