УБЕГ-ын дарга Б.Баасандорж тамгаа гардаж авлаа
6 сарын 14, 2018

Өнгөрсөн лхагва гаригт Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Барсүрэнгийн Баасандоржийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар томилсон. Тэрбээр тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр түүнд тамгыг нь гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.

Б.Баасандорж нь 1979 онд төрсөн. МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Калифорнийн олон улсын их сургууль төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.

2001 оноос УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хороонд референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яаманд газрын дарга, 2015 оноос УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөхөөр ажиллаж байсан. Төрийн албанд 17 жил ажилласан байна.


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.