Банкны нэг хувийн шимтгэлтэй холбоотой хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэнэ
9 сарын 27, 2022

  Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Г.Ариунаагийн нэхэмжлэлтэй “Голомт банк” ХХК-д холбогдох зээлийн гэрээний зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэл суутгах зохицуулалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хариуцагчийн гаргасан гомдлын дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хэлэлцлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн үндэслэлийг хангаж байна гэж үзэж, уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.