Ж.Батзандан, Г.Аюулгүй нарыг сар хорих шийдвэр гарчээ
10 сарын 10, 2022

  УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг өнгөрсөн пүрэв гарагаас баасан гарагт шилжих шөнө АТГ-аас баривчлан саатуулсан. Түүнийг АТГ-аас Дарханы замтай холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл өгөөд байгаа.

Тэгвэл нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Ж.Батзандан, Г.Аюулгүй нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.

Энэ дагуу тус шүүх энэ сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалт, мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 14.13 дугаар зүйлийн 1, 8, 9, 10 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагч Ж.Батзандан, Г.Аюулгүй нарт нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.