ХХААХҮ-ийн дэд сайдад М.Ганхүлэгийг томилохыг дэмжжээ
10 сарын 21, 2022
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдыг томилох асуудлыг хэлэлцсэн байна.  Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал, Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, НАМОХ-ны ерөнхийлөгч М.Ганхүлэгийг томилохыг дэмжсэн  байна. Энэхүү томилгоог Засгийн газрын хуралдаанд танилцуулж, батлах юм. М.Ганхүлэг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын дарга байх үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын зөвлөхөөр ажиллаж байжээ. М.Ганхүлэг нь 1990 онд төрсөн юм.