Хөгжлийн банканд нийт 779 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний эргэн төлөлт хийгджээ
11 сарын 7, 2022

Монгол Улсын Хөгжлийн банканд энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс  аравдугаар сарын 31 дуусталх хугацаанд нийт 779.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний эргэн төлөлт хийгдээд байна. Үүнээс бэлэн мөнгөөр 681.2 тэрбум төгрөг, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр 98.4 тэрбум төгрөг төлөгджээ.