Элсэлтийн ерөнхий шалгалт гурав дахь өдрөө үргэлжилж байна
6 сарын 18, 2018

Өнгөрсөн долоо хоногийн Бямба гаригт эхэлсэн Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ өнөөдөр Биологи, Математик хичээлийн шалгалтаар үргэлжилж байгаа билээ. Нийт бүртгүүлсэн шалгуулагчдын дийлэнх нь буюу 32235 нь математикийн хичээлийг сонгосон бол биологийн хичээлээр 7781 шалгуулагч бүртгүүлсэн байна.

Энэ сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулагдах ЭЕШ-ыг шалгалтын зөв хариулт шалгалт дууссанаас хойш долоо хоногийн дараа өдөр тутмын сонин болон Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтад тавигдана. Харин шалгалтын дүн оноо долдугаар сарын 1-ний 09:00 цагаас хойш www.eec.mn сайтад зарлагдах аж.