Монгол банк иргэдийн хэрэглээний зээлийн өр-орлогын харьцааны дээд хязгаарыг 70 хувиар тогтоолоо
6 сарын 18, 2018

УИХ-ын намрын чуулганаар Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс хууль хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхэлснээр Төв банкны бодлогын шийдвэр гаргадаг Мөнгөний бодлогын зөвлөлийг татан буулгаж, хамтын шийдвэр гаргах Мөнгөний бодлогын хороог байгуулсан. Мөнгөний бодлогын хороонд Монголбанкны гурван ерөнхийлөгч, УИХ-аас томилсон хараат бус дөрвөн гишүүн ажиллах юм. Одоогоор хараат бус гурван гишүүнийг УИХ-аас томилоод байгаа билээ. Мөнгөний бодлогын хороо анхдугаар хурлаа хийж, бодлогын шийдвэрээ  танилцууллаа.

Мөнгөний бодлогын хороо хоёр удаа хуралдаж олонхийн саналаар мөнгөний бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах, иргэдийн хэрэглээний зээлийн өр-орлогын харьцааны дээд хязгаарыг 70 хувиар тогтоох шийдвэрийг гаргалаа.  Хэрэглээний зээлийн өр-орлогын харьцаанд тавьсан хязгаар 2019 оноос хэрэгжиж эхлэх юм байна. Мөнгөний бодлогын хороо нь макро зохистой бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд энэхүү шийдвэрийг гаргажээ. 



Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.