Худалдаа, үзвэр үйлчилгээ, цахим тоглоомын газруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эхлүүллээ
1 сарын 17, 2023

Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу жил бүр Гамшгаас хамгаалах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг үе шаттайгаар зохион байгуулан ажилладаг.

Энэ жилийн хувьд батлагдсан удирдамжийн дагуу Худалдаа, олон нийт, үзвэр үйлчилгээ, цахим тоглоомын газруудад хяналт шалгалтыг зохион байгуулж эхэллээ.

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт энэ сарын 27-ы өдрийг хүртэл улсын хэмжээнд зохион байгуулагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.