Бага насны хүүхэд малаа хотлуулах гэж гэрээсээ гараад төөрсөн байсныг эсэн мэнд олжээ
1 сарын 18, 2023

Увс аймгийн Түргэн сумын “Ихэр” гэдэг газар бага насны хүүхэд малаа хотлуулах гэж гэрээсээ гараад сураггүй болсон байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газарт 01.17-ны өдрийн 16:30 цагийн орчим энэ тухай дуудлага ирсэн байна.  Түргэн сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, ар гэрийнхэнтэй иргэн Б /6 настай, эрэгтэй/-ийг 20:40 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Хүч нэмэгдүүлэн ажиллахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж, эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулж, 01.18-ны өдрийн 03:00 цагт гэрээс нь баруун урд зүгт  Баянхайрхан багийн “Индэрт” гэдэг газраас тухайн хүүхдийг төөрсөн явж байхад нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Хүүхдийн биеийн байдал хэвийн байна.