Чех улсад нас барсан эмэгтэйн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
1 сарын 30, 2023

Энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Чех улсын Ческа Липа хотод 30 гаруй насны давхар биетэй монгол эмэгтэй гэрээсээ салхилах гэж гараад ор сураггүй алга болсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан. Гэвч тухайн эмэгтэйг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн ч нас барсан байдалтай олдсон байна.

Энэ талаар Гадаад Харилцааны Яам(ГХЯ)-наас тодруулахад "Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. ГХЯ-ны Консулын газар болон Монгол Улсаас Чех Улсад суугаа Элчин сайдын яамнаас талийгаачийн гэр бүлийнхэнтэй нь  холбоотой ажиллаж байгаа" гэв.