Осол гарсны улмаас ЭЕШ-аасаа хоцорчээ
6 сарын 19, 2018

Өнөөдөр өглөө 09:00 цагт Монгол хэлний Элссэлтийн ерөнхий шалгалт болох хуваарьтай байсан билээ. Тус шалгалтанд 18319 шалгуулагч бүртгүүлсэн. Гэвч Яармагийн гүүр хавьд гарсан зам тээврийн ослоос болж олон хүүхэд ЭЕШ-аасаа хоцорсон байна. Энэ талаар эцэг эхчүүд сошиал  орчинд нийтэлжээ. Тодруулбал: Нисэх, Яармаг, Өлзийт, Морин чиглэлээс ирж явсан хүүхдүүд шалгалтаасаа хоцорсны улмаас шалгалт авах сургууль нь үүдээ барьж, оруулаагүй аж. “Хэдийгээр зам тээврийн осол гарсан нь хэцүү ч олон олон хүүхдийн ирээдүй хэцүүдлээ” хэмээж Боловсролын үнэлгээний төв болон яамны үгээс холбогдох арга хэмжээ авч, хүүхдүүдийг дахин шалгалтанд оруулж өгөхийг эцэг эхчүүд хүслээ.

 


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.