Нигерийн хүн ам 200 сая дөхөж байна
4 сарын 16, 2018

Африкийн хамгийн олон хүн амтай улс болох Нигерийн хүн ам 198 сая болж, хүн амын өсөлтийн тоо жилд 6,5 хувиар нэмэгдэж байгаа талаар Xinhua агентлаг мэдээллээ.

Нигерийн Үндэсний хүн амын хорооноос мэдээлснээр хүн ам хот суурин газар руу ихээр суурьшиж, эмэгтэйчүүд эрт хүүхэд төрүүлж байгаа зэрэг нь ийм үр дүнд хүргэж байгаа гэжээ.

Дэлхийн хүн амын судалгаагаар 2050 он гэхэд Нигер улс дэлхийн хамгийн их хүн амтай гурав дахь улс болно гэж үзсэн байна. Энэ үед Нигерийн хүн амын 70 хувь нь хот, суурин газарт амьдардаг болсон байх аж.

Гэхдээ тус улсад ядуурал өндөр түвшинд байгаа төдийгүй ажилгүйдлийн түвшин 18,4 хувьтай байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос нь мэдээлжээ.

Өнөөдрийн байдлаар Нигер улс хүн амын тоогоор дэлхийд долдугаарт жагсдаг бөгөөд энэ жил хүн амын тооллого хийхээр төлөвлөж байгаа юм байна.