Хан-Уул дүүрэгт дараах байршилд 2 сар зам хааж, засвар хийнэ
5 сарын 9, 2023

Хан-Уул дүүргийн 23-хороо наадамчдын замаас нэгдсэн эмнэлгийн уулзвар хүртэлх авто замын засвар шинэчлэлтийн ажилтай холбоотой авто замын хөдөлгөөн түр хааж засвар, шинэчлэлтийн ажил хийгдэнэ.

Энэ оны тавдугаар сарын 01 өдрөөс долоодугаар сарын 01 өдрийн хооронд тус хэсгийн авто замын хөдөлгөөнийг түр хааж засвар шинэчлэлтийн ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээлэв.