Төрийн өмчийн амралт, сувиллын газруудад хүүхдүүдийг амраана
5 сарын 31, 2023

Олон улсын хүүхдийн Найрамдал зуслан удахгүй хүүхдүүдээ хүлээн авна. Тус төвийн эрхийн бичиг жилийн жилд маш их эрэлттэй байдаг.

Иймд хүссэн хүүхэд бүр амарч чаддаггүй. Засгийн газраас энэ байдлыг харгалзан төрийн өмчит амралтын газар, сувилалд хүүхдүүд амраах шийдвэр гаргажээ. ХНХ-ын сайд Х.Булгантуяа “Найрамдал зуслангийн баг амралт, сувиллын газрынханд хүүхэд хэрхэн амраах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгнө” гэв.

Найрамдал-2 зусланг Хөвсгөл нуурын дэргэд байгуулах Засгийн газрын шийдвэр гарсан ч газрын асуудлыг шийдэхэд ихээхэн хугацаа алдсан юм.