275 хүний амь эрсэдсэн галт тэрэгний ослын шалтгааныг тогтоожээ
6 сарын 5, 2023

Өнгөрсөн баасан гарагт Энэтхэг улсын Одиша мужид гурван галт тэрэг мөргөлдсөн аймшигт осол гарч 275 хүн амиа алдсан. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хамгийн олон хүний ​​амийг авч одсон галт тэрэгний ослын шалтгаан нь дохионы гэмтлээс үүдэлтэй болохыг Төмөр замын сайд Ашвини Вайшнав мэдээлжээ. Урьдчилсан дүгнэлтээр “Коромандель экспресс” галт тэргийг урагшлуулах ногоон дохио асах үед галт тэрэг гол шугамаас гогцооны шугам руу шилжиж, төмрийн хүдэр ачсан суурин вагоныг мөргөсөн байна. Улмаар зүтгүүр болон эхний таван вагон замаас гарч эсрэг чиглэлд явж байсан Бенгалуру-Хорагийн хурдан галт тэрэгний сүүл хэсгийг мөргөжээ. Энэ үед  “Коромандель экспресс” галт тэрэг 80 миль/цаг хурдтай явж байжээ.