“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийг УУХҮЯ хариуцна
6 сарын 20, 2018

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас  “Эрдэнэс Тавантолгой” компанийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам руу шилжүүлэх шийдвэр гаргажээ. Тус компани нь ЗГХЭГ-ын харьяан дахь “Эрдэнэс Монгол” компанид хамаардаг . “Эрдэнэс Монгол” компанид “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Оюутолгой”, “Шивээ Овоо”, "Мон-Атом", "Багануур" тэргүүтэй компаниуд багтдаг билээ. Засгийн газраас холбогдох зохицуулалтыг хийхдээ "Эрдэнэс Тавантолгой" компанийн ТУЗ-ийг салбар яам нь хариуцаж, үйл ажиллагаа, бодлого нь ЗГХЭГ-ын мэдэлд байхаар тооцсон байна.


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.