БХИС-ийн төгсөгчид Ерөнхийлөгч Х.Баттулгаас энгэрийн тэмдэгээ гардан авлаа
6 сарын 20, 2018

    Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны улаан тугын одонт Монгол Улсын Батлан Хамгаалахын Их сургуулийн төгсөлт өнөөдөр их жанжин Сухбаатарын талбайд боллоо.

    Төгсөлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб болон Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн удирдлагууд, нийт төгсөгч, бие бүрэлдэхүүн оролцов.

    Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулга зарим төгсөгчдөд цэргийн цол, мэргэжлийн дипломыг гардуулж, энгэрийн тэмдгийг нь зүүж өгсөн юм. Тэрээр “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд суургулиа амжилттай төгсч, офицер, ахлагчийн эгнээнд орж байгаа төгсөгчдөд Монгол цэргийн сүлд хийморь, нэр төрийг дээдлэн, ард түмэндээ өргөсөн тангаргаа чанд сахиж, даян дэлхийн энх үйлс, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө бүхнээ зориулан гэдэгт итгэж байна” гэдгээ хэлсэн юм.