ОХУ-д шар айргийн эрэлт нэмэгдэж байна
6 сарын 21, 2018

    Энэ сарын 14-ны өдрөөс эхэлсэн Хөлбөмбөгийн “ДАШТ-2018” ОХУ-ын 11 хотод сар гаруй үргэлжлэх билээ. Тэгвэл сүүлийн хэдэн өдрүүдэд  хөлбөмбөгийн тоглолтуудтай холбоотой Орос улсын шар айргийн эрэлт эрс нэмэгдсэн байна. Хэд хэдэн үйлдвэрийн шар айргийн нийлүүлэлтэд хүндрэл учраад байгааг “Риа Новости” агентлаг мэдээлээд байгаа юм. Түүнчлэн хөлбөмбөгийн тэмцээн хийгээд цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор эрэлт нэмэгдэнэ гэдгийг урдаас таамаглаж байсан зарим компаниуд энэ асуудалд бүрэн бэлтгэлтэй байснаа дурдсан нь шар айраг хомсдохгүйг харуулж байна.