Өнөөдөр болох үйл явдал
6 сарын 22, 2018

Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

08.00 цагт “Пума Империал” зочид буудлын “Б” корпуст “Хошуудын түүх, соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

09.00 цагт Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болж буй “Хааны эрэлд-2018” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн үйл ажиллагааг сурвалжлах сэтгүүлчдийн нэгдсэн унаа СТӨ-нөөс хөдөлнө. Утас:88109945, 88081693

09.00 цагт Корпорэйт зочид буудалд БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбооны Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд “Монгол- Солонгосын сэтгүүлчдийн уулзалт” болно. Утас:99736725

09.00 цагт ХСИС-ийн Соёл, урлагын танхимд “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” зөвлөгөөн болно. Утас:90094400, 99740811

09.00 цагт МЗХ-ны "Залуус" танхимд “Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлт” сургалт болно.

09.30 цагт “Holiday inn” зочид буудалд Монголын харшил судлалын нийгэмлэгийн “Харшлын эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн орчин цагийн хандлага” 15 дугаар чуулган болно. Утас:99090782, 91000782

10.00 цагт “Монгол шилтгээн”-д ЭХЗХ-ноос “Дулааны сүлжээний шинэ техник технологи, үр ашиг” уулзалт-зөвлөгөөн болно.Утас:99115624

10.00 цагт НМХГ-т 2018 оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн болоод барилгын, өргөгч техникүүд дээр гарсан ослын талаар мэдээлэл хийнэ. Утас:91887887

10.00 цагт Архивын ерөнхий газрын Нэг цэгийн үйлчилгээний танхимд “НЭЭЛТТЭЙ АРХИВ” өдөрлөг болно.

10.00 цагт МУИС-ын I байрны гадна талбайд тус сургуулийн 73 дахь удаагийн төгсөлтийн “Эрдмийн баяр” болно.

10.00 цагт ХХААХҮЯ-нд “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт жендерийн талаар баримтлах бодлого”-ыг танилцуулна.

10.00 цагт НЗДТГ-т НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн талаар мэдээлэл хийнэ.

11.40 цагт Сүхбаатарын талбайд ХЗДХЯ-ны харъяа байгууллагуудын офицеруудад цол, диплом, энгэрийн тэмдэг гардуулах ёслол болно.

12.00 цагт Нийслэлийн Засаг дарга С.Батболд Улаанбаатар хотод тохижуулж буй жишиг гудамжуудын тохижилтын ажилтай танилцана. Утас:91113191, 88080750

14.00 цагт МҮХАҮТ-д Монгол-Японы хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдаад 2 жилийн ойн хүрээнд “Монголын бүтээгдэхүүнийг Япон улсын зах зээлд экспортлоход дэмжлэг үзүүлэх нь” сэдэвт семинар болно.