Увс аймаг чавга тариалж эхэллээ
6 сарын 22, 2018

    Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас аймагтаа тариалж байгаа жимс, жимсгэний нэр төрлийг олшруулах зорилгоор 650 ширхэг алим, 600 ширхэг чавганы суулгацыг тариалжээ. Эдгээр суулгацыг хойд хөршөөс оруулан ирж, нутгийнхаа нийт 18 иргэн, аж ахуй нэгжтэй гэрээ байгуулан тариалж байгаа аж. Мэргэжилтнүүд алим, чавганы суулгацыг ургахгүй байхын зовлонгүй хэмээн үзэж байна.