УМАРД СОЛОНГОС ЦӨМИЙН ТУРШИЛТЫН ТАЛБАЙНУУДАА УСТГАЖ БАЙНА
6 сарын 22, 2018

    АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Умард Солонгос цөмийн туршилтын томоохон 4 талбайг устгаж, пуужин хөөргөх ажиллагаагаа зогсоосон гэж мэдэгджээ.
 
    Тэрбээр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахын ач холбогдлыг онцлон тэмдэглэхийн сацуу Солонгосын дайны үеэр амь үрэгдсэн Америкийн цэргийн албан хаагчдын шарилыг Умард Солонгос шилжүүлэн өгсөн талаар дурдсан байна.