42 настай эмэгтэй найз залуудаа 28-тай гэж итгүүлэн залилан хийжээ
4 сарын 16, 2018

БНХАУ-д найз залуудаа өөрийгөө 1990 онд төрсөн гэж итгүүлэн, 6 сая юань буюу 1 сая орчим ам. доллар “салгаж” чадсан эмэгтэйг баривчилжээ.

Өнгөрсөн сарын 22-нд Ли Дачин гэх иргэн Шэньжэнь хотын цагдаагийн газарт ирж, гэр бүлийнх нь данснаас хэдэн сая юань алга болсон талаар мэдэгджээ.

Үүний дараа тэрээр гэр бүлийнх нь эрхэлдэг бизнесийн санхүүг хариуцан ажилладаг бага дүү Ли Сяочинээс алга болсон мөнгөний талаар тулган асуусан байна. Гэтэл дүү нь өөрийн “үзэсгэлэнтэй, залуухан” найз бүсгүй Ван Санжидаа мөнгө өгснөө хүлээн зөвшөөрчээ.

Эхэндээ найз бүсгүй Ван Санжи нь хөрөнгө оруулалт хийж мөнгийг нь өсгөж өгнө гэж хэлэн Ли Сяочинээс мөнгө авдаг байсан бол сүүл рүүгээ ээж нь зүрхний шигдээс болсон, гэр бүл нь Макаод мөрийтэй тоглоомонд хамаг мөнгөө алдан өр зээлэнд унасан гэх мэт шалтгаанууд хэлж мөнгө гуйдаг болжээ. 

Цагдаагийн албан хаагчдын хувьд ч мөн адил Ван Санжийг хайж олох бэрхшээлтэй байсан гэнэ. Тэдэнд яг л гурван өөр хүн хайж байсан мэт санагдсан аж.

2016-2017 оны сүүл хүртэл Ли Сяочин Ван Санжигийн данс руу нийт 7 сая юаний 150 удаагийн гүйлгээ хийсэн болох нь тогтоогдсон байна. Харин Ван Санжи түүний данс руу нийт 1 сая орчим юаний гүйлгээ хийснийгээ хөрөнгө оруулалтын ногдол ашиг гэж тайлбарлажээ. 

Цагдаагийн газраас хийсэн шалгалтаар Ван Санжи нь 1976 онд төрсөн 42 настай эмэгтэй болохыг тогтоосон байна. 1990 онд төрсөн хэмээн Ли Сяочинд итгүүлж чадсан Ван Санжи нүүр будалтын техникийг төгс эзэмшсэн нэгэн байжээ.

Цагдаагийн албан хаагчид эмэгтэйн иргэний үнэмлэхний зургийг Ли Сяочины гэр бүлийнхэнд үзүүлэхэд, хэн нь ч түүнийг таниагүй аж. Ли Дачин "Иргэний үнэмлэх дээрх зураг Ван Санжигаас тэс өөр хүн шиг харагдсан" гэж ярьсан ба дүүгийнх нь найз бүсгүй нүүрэндээ зузаан будаг “тавьдаг” байсныг анзаарсан талаараа ч  дурджээ.

Цагдаагийн албан хаагчдын хувьд ч мөн адил Ван Санжийг хайж олох бэрхшээлтэй байсан гэнэ. Тэдэнд яг л гурван өөр хүн хайж байсан мэт санагдсан аж. Нэг нь нүүр будалт хийгээгүй Ван Санжи, нөгөө нь нүүрээ бага зэрэг будсан Ван Санжи, бас нэг нь нүүрээ маш зузаан будсан Ван Санжи. 

Аз болоход цагдаа нар түүнийг олж барьж авч чадсан ба олж барихаасаа өмнө метроны буудал дээр  танилгүй өнгөрүүлснээ дараа нь мэджээ.