МАН болон АН-ын бүлэг хуралдана
6 сарын 25, 2018

    УИХ дахь МАН болон АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
            Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Орон нутгийн хамгаалалтын тухай, Дайчилгааны тухай, Эрүүгийн хууль болон “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай тогтоолыг хэлэлцэхээр товлосон байна. Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, болон “УИХ-ын гишүүний нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох, зардлын хэмжээг батлах тухай” тогтоолыг хэлэлцэнэ. Түүнчлэн “Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолын төслийг хэлэлцсэнээр хаврын чуулганыг хаах юм.