МУГЖ Б.Сарантуяа төрсөн өдрөөрөө "Инээмтгий хүн" театрчилсан тоглолтоо хийнэ
4 сарын 16, 2018

1995 оны 4 сарын 21, 22-ны өдрүүдэд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт анх тавигдаж байсан "Инээмтгий хүн" театрчилсан тоглолтоо МУГЖ Б.Сарантуяа болон Saraa's Music Production 23 жилийн дараа дахин сэргээж, төрсөн өдрөө үзэгчдийнхээ хамт тэмдэглэхээр боллоо.

4-р сарын 20-ны 19:00 цагаас Corporate Convention Centre-т болох тоглолт хоёр хэсэг, 22 дуунаас бүрдэнэ. 

Тоглолтын I хэсэг. "Инээмтгий хүн" театрчилсан тоглолт

Тоглолтын II хэсэг. Хит дуунууд болон Морин Хуур Наадмын дэд байрын шагналт "Амьдрал" киноны дуу зэрэг шинэ уран бүтээлүүд.

2016 онд дуучин Сараа найз Эмүжинээр "Зууны дуу хоолой. Би Сараа" номоо бичүүлж, 2017 оны 12 дугаар сард "Хөх Монгол Принтинг"-ээр хэвлүүлсэн ба Дархан, Эрдэнэт, Өмнөговьд 3-р сард номын баяраа тэмдэглэн, тоглолтоо хийгээд ирлээ. 

/"Зууны дуу хоолой. Би Сараа" номыг номын дэлгүүрүүдэд худалдаалахгүй бөгөөд Дуучин Б.Сарантуяа албан ёсны Фэйсбүүк пэйжээр дамжуулан захиалгаа өгч худалдан авах боломжтой юм байна./

Харин Улаанбаатар хотын үзэгчдэдээ төрсөн өдрийн тоглолт, номын баяраа хамтад нь зориулж байгаа ба зохиолч Эмүжин, дуучин Сараа нар тоглолтын завсарлагаар ном худалдан авсан үзэгчидтэйгээ уулзан, гарын үсэг зурах юм. /Завсарлага 20 мин/

1995 онд
""Инээмтгий хүн" тоглолтыг On'n Off продакшн зохион байгуулж байсан бол энэ удаагийн тоглолтыг Skin Entertainment бүхэлд нь хариуцан ажиллаж, УДБЭТ-ын балетын бүжигчид, орчин үеийн бүжгийн хамтлаг, Сараагийн амьд хөгжмийн Random хамтлаг зэрэг олон уран бүтээлчид тоглолтын бэлтгэлдээ ороод байна.

Түүнчлэн Skin Entertainment "Инээмтгий хүн" дууны 1995 оны эх хувилбарт зориулан 23 жилийн дараа анх удаа албан ёсны клип бүтээлээ.