Илон Маск “TWITTER”-ийн 9.2 хувийг худалдан авчээ
4 сарын 5, 2022

Илон Маск “Twitter”-ийн хувьцааны 9.2 хувийг худалдан авснаар тус компанийн хамгийн гол хувьцаа эзэмшигчдийн нэг болжээ. Уг мэдээлэл гарсан даруйд “Twitter”-ийн хувьцааны ханш даваа гарагт 27 хувиар өссөн байна. Энэ нь тус компанийн  хувьцааны нэг өдрийн хамгийн өндөр өсөлт болжээ.

Өнгөрсөн сард Илон Маск “Twitter”-ийн 80 сая дагагчаасаа олон нийтийн сүлжээний платформ дээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө байгаа эсэх талаар асуулга явуулжээ. Дагагчдынх нь 70 хувь нь байхгүй гэж хариулсны дараа тэрээр өөрийн гэсэн платформыг эхлүүлэх талаар бодолцож байгаагаа илэрхийлж байсан юм.


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.