Согтуугаар автомашин жолоодсон 151 зөрчил бүртгэгджээ
5 сарын 26, 2022

   Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өчигдөр буюу тавдугаар сарын 25-нд нийт 1871 гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл  1495, хулгайтай холбоотой  27, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 88, гэмт хэргийн шинжтэй 91 мэдээлэл тус тус бүртгэгдсэн байна.

   Мөн автомашин согтуугаар жолоодсон  151, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан  131, хүний биед халдсан 70, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн  108, эрүүлжүүлэх байранд хоносон 150, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 84 тохиолдол гарчээ. 


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.