Уяачид Сүхбаатарын талбайд морьтой жагсана
5 сарын 26, 2022

   “Бүгдийг худалдаад дууслаа. Монгол наадмаа авч үлдээе “ морьтой тайван жагсаал зохион байгуулах талаар өнөөдөр /2022.05.26/ Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос мэдээлэл хийлээ.

Тус холбооны төлөөлөл "Засгийн газар /2019.01.05/ өдрийн тогтоолын дагуу Үндэсний баяр наадмын хууль өргөн барих 37 дугаар тогтоол байдаг. Энэ тогтоол хэрэгжих асуудал өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ХЗДХ сайд Х.Нямбаатар өргөн барьсан. Энэхүү тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн хоёр заалтыг ноцтой зөрчиж байна. Тодруулбал, Үндсэн хуулийн 5.1 заасан Мал сүрэг төрийн хамгаалтад байна,  7.1 заасан Соёлын өв төрийн хамгаалтад байна гэсэн энэхүү заалтуудыг зөрчиж байна.

Үндэсний их баяр наадмын нэг төрөл морин уралдаанд уралдах морьдыг сэрвээний өндрөөр хэмжих нь буруу юм. Хэрэв сэрвээний өндрөөр хэмжиж уралдвал зөвхөн эрлийз морины уралдаан болно. Өнөөдөр 210 мянга гаруй малчин өрх,  монгол малчин ардын наадам Монголоороо наадамлах боломжгүй боллоо. Монголын уяачдын холбоо өмнө нь салбарын сайд Х. Нямбаатартай уулзах хүсэлт удаа дараа тавьсан боловч татгалзсан хариу өгсөн. Тийм учраас Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо /2022.06.06/-ны өдөр Сүхбаатарын талбайд морьтой тайван жагсаал хийнэ. Шаардлагатай бол цаашдаа суулт хийнэ" гэдгээ мэдэгдэв.

Монголын үндэсний морин  уралдаан, уяачдын холбооны хэвлэлийн алба хариуцсан тэргүүлэгч Н.Батбаяр:

-Энэ хэвлэлийн бага хурлыг өнгөц харвал, Монголын баяр наадмын тухай боловч Монгол Улс тусгаар улс мөн эсэх талаарх асуудал юм. Жилдээ 20 сая ам.доллар зарцуулж зааз мал оруулж ирсэн. Зааз мал гэдэг нь идшинд бэлтгэдэг мал юм.  Өнгөрсөн 2012 оноос хойш 600 ам.долларын зааз адууг  оруулж ирсэн. Энэ адуунуудыг оруулж ирснээр Монголд долоон төрлийн цусны өвчин бүртгэгдсэн. Хүнд халдаж байгаа өвчний 3/2нь мал амьтны гаралтай байдаг.

Үндэсний морин уралдааны зарчим бол цус холилдоогүй монгол адуу уралдуулж хүүхэд унадаг. Уяачид өв соёл, ес заншлынхаа дагуу уян гэсэн цогц заншилтай.  Сэрвээний өндрөөр уралдвал монгол адуу эрлийз адуу хоёрын ялгаж чадахгүй.


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.