УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тавих саналыг шүүхэд хүргүүлжээ
5 сарын 27, 2022

   Хөгжлийн банкны зээлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн  Г.Амартүвшин, Ё.Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг нарыг яллагдагчаар татаад буй.  Өмнө нь тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-д хүргүүлсэн.

Гэвч УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, холбогдох байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн билээ. Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох тухай саналыг шүүхэд хүргүүлжээ.


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.