Зарим компанийн үнэт цаасыг бүртгэлээс хаслаа
12 сарын 20, 2018

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Дархан мах экспо” ХК, “Эвлэл” ХК, “Ажлын хувцас” ХК-ууд нь татан буугдсан болох нь баримтаар тогтоогдсон, “АЗЗАН” ХК нь Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны бүртгэлд бүртгэгдээгүй.

Мөн “Бэрэн майнинг” ХК нь үнэт цаасыг нийтэд санал болгохыг зөвшөөрч бүртгэснээс хойш зургаан сарын дотор тухайн үнэт цаасыг анхдагч зах зээлд гаргаагүй байна. Тиймээс “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/139 тоот тушаалаар тус компаниудыг Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компанийн жагсаалтаас хаслаа.