УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж байна
10 сарын 29, 2020

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 12:40 цагт эхэллээ. Шүүх хуралдаанд прокурор Ц.Гансүлд, шүүгдэгч Д.Дамба-Очир, түүний өмгөөлөгч Э.Ганхөлөг, Ш.Амарбаяр, Б.Гүнбилэг нар оролцож байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг 6 жил хүртэлх хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн юм.