Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний сонгон шалгаруулалтын материалыг зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэл хүлээн авна
6 сарын 24, 2021

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмын дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний сонгон шалгаруулалтад Та бүхнийг урьж байна. 

    Нэр дэвших хүсэлт ирүүлэх: 2021 оны зургадугаар сарын 23-наас зургадугаар сарын 30-ны өдрийн 17:30 цаг хүртэл явагдах тул Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд тавигдах шаардлагыг хангасан иргэн нэр дэвших тухай хүсэлтээ, бусад баримт бичгийн хамт шуудангаар ирүүлнэ үү.

    Нэр дэвших тухай хүсэлт ирүүлэхэд бүрдүүлэх материал:

Нэр дэвших тухай хүсэлт гаргагчийн анкет; /parliament.mn сайтаас татаж авна/

Иргэний үнэмлэхийн хуулбар;

Бакалаврын, эсхүл түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;

Нийгмийн даатгалын дэвтэр болон ажил эрхлэлтийг тодорхойлох бусад баримт бичгийн хуулбар;

Хүсэлт гаргагчийн талаарх тодорхойлолт;

Төрийн албан хаагчийн анкет.

    Бүртгэл хааснаас хойш ажлын таван өдрийн дотор хүсэлтийг хянан хэлэлцэж, сонгон шалгаруулалтад оролцогчоор бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ. Бүртгэснээс хойш ажлын хоёр өдрийн дотор оролцогчдын нэрс болон мэдээллийг www.parliament.mn цахим хуудаст байрлуулж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

    Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-401, Хууль зүйн байнгын хороо /Лавлах утас: 267155/

    Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журам-ыг бүрэн эхээр нь танилцуулж байна. Нэр дэвшигчийн тухай хүсэлт гаргах анкетыг хавсралтаас татаж авна уу.

 

Хууль зүйн байнгын хорооны ажлын алба


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.