Улаанбаатарт 126, Архангайд нэг батлагдсан тохиолдол бүртгэгджээ
3 сарын 16, 2021

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн хоногт 11,183 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 127 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 4,210 болж байна.

Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. Шинээр батлагдсан 127 тохиолдлын 123 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол 4 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн байршил:

  • БЗД-ийн 26, 27 дугаар хороо,
  • БГД-ийн 11 дүгээр хорооны оршин суугчид байна. Сүүлийн хоногт 52 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,083 боллоо. Өнөөдрийн байдлаар нийт 1,014 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 917 хүндэвтэр 89, хүнд 5, маш хүнд 3 хүн байна" гэв.