Эрт илрүүлэг дурангийн оношилгоонд 2374 иргэн хамрагдлаа
11 сарын 17, 2023
Эрүүл мэндийн төвийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны ходоодны дурангийн шинжилгээнд 2374 иргэн хамрагдсанаас ходоод, улаан хоолойн хавдрын сэжигтэй 30 тохиолдол илэрснээс 7 нь онош батлагдсан.
Ходоодны архаг үрэвсэлтэй 1357, улаан хоолойн сөөргөө өвчин 283, ходоод гэдэсний шархлаа 146, ходоод гэдэсний ургацаг/ полип/ 40 тохиолдол бүртгэгдсэн байна.
Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв