Нийт 1107 тохиолдол бүртгэгдэж, зургаан иргэн нас баржээ
4 сарын 16, 2021

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнүүд хийх явцад 1107 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 19672 болж байна. 1107 тохиолдлын гурав нь эмнэлгээс шалтгаалсан халдвар бол бусад нь дотоодод бүртгэгдсэн бөгөөд 

  • 1020 нь Улаанбаатар хотод,
  • 84 нь орон нутагт бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 406 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 11,044 боллоо.  Халдварын улмаас 3,025 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

    • Хөнгөн 2048
    • Хүндэвтэр 723
    • Хүнд 201
    • Маш хүнд 53 хүн байна.

    Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа иргэдэд өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьдаг.

    Өнгөрсөн хоногт зургаан нас баралт/34, 49, 58, 62 настай эрэгтэй, 77, 64 настай эмэгтэй/ бүртгэгдлээ. Нас барсан зургаан хүний тав нь нийслэлд, нэг нь Сүхбаатар аймагт эмчилгээ хийлгэж байсан. 

    Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа" гэлээ.