Жолооч нар хотын төв рүү нэвтрэхдээ 27500 төгрөг төлнө
10 сарын 30, 2023

Хотын дарга Х.Нямбаатар нийслэлд тулгамдсан асуудлуудын талаарх бодлогын судалгааг танилцуулах үеэрээ,

“Автозамын түгжрэлээ бууруулахын тулд төлбөртэй бүсийн зохицуулалтыг оруулж ирсэн. Дэлхийн улс орнууд төлбөртэй бүсийн зохицуулалтыг хийснээр тухайн бүс доторх хөдөлгөөний эрчим 30 хувиар буурдаг гэсэн статистик тоо байдаг. Бид эхний ээлжид Баруун 4 замаас Зүүн 4 зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэлх бүсэд төлбөртэй бүсийг тогтооно.

Энэ бүсэд орж ирэхээс 800 метрт эхний төлбөргүй зогсоолуудыг байгуулна. Уг зогсоолууд дээр автомашинаа тавьж 800 метрт алхах болон дугуй, скүүтерээр зорчих зэрэг ажлуудыг хангахаар ажиллаж байна” хэмээсэн.

Тэгвэл эхний ээлжид дээрх төлбөртэй бүсэд 27500 төгрөг төлөх юм. Гэхдээ уг асуудлыг НИТХ-аар хэлэлцэн батлах аж.