Израилийн дайралтад 10 мянган Палестин хүн амь үрэгдлээ
11 сарын 7, 2023

Мөргөлдөөн дэгдсэнээс хойш Газын зурваст явуулсан Израилийн дайралтад Палестины 10 мянга 22 хүн амь үрэгдэж, 25 мянга гаруй хүн шархадсан гэж Палестины Газын зурвасын Эрүүл мэндийн байгууллага  мэдэгдлээ. Амь үрэгдэгсдийн 4100 гаруй нь хүүхэд, 2600 гаруй нь эмэгтэйчүүд байгаа юм. Сүүлийн хэдэн цагийн дотор Газын зурваст явуулсан Израйлийн цэргийн ажиллагааны улмаас 252 хүн амь алдлаа гэжээ.

May be an image of 3 people

Палестины эх сурвалж Синьхуа агентлагийн сурвалжлагчид хэлэхдээ, Израилийн арми 5-ны орой Газын зурвасын хойд хэсэгт агаарын дайралтаа нэмэгдүүлж, тухайн бүсийг гадна талаас тасалсан байна. Газын зурвасын мэдээлэл холбоо, интернетийн сүлжээ өчигдөр, 6-ны үдээс өмнө дөнгөж сэргээд байна гэжээ.

May be an image of 7 people and text