Сураггүй алга болсон гэх бага насны хүүхдийг олжээ
4 сарын 25, 2023

Завхан аймгийн Дөрвөлжин суманд дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 18:00 цагийн орчим долоон настай эрэгтэй хүүхэд гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 23:47 цагт аймгийн онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд Т /7 настай, эрэгтэй/-ийг дөрөвдүгээр сарын 24-ний  өдрийн 23:47 цагаас эхлэн эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 05:35 цагт хажуу айлын хашаанаас олж иргэн А-д хүлээлгэн өгсөн байна.