Нигерид газрын тосны  үйлдвэр дэлбэрчээ
4 сарын 25, 2022

Бямба гарагт Нигери улсын Имо муж дахь газрын тос боловсруулах үйлдвэр дэлбэрч 100 гаруй хүн амиа алдсан хэрэг гарчээ. Дэлбэрэлтийн улмаас амь насаа алдсан хохирогчдийн цогцос танигдахын аргагүй болтлоо шатсан байна. Мөн дэлбэрэлт болох үеэр  үйлдвэрээс газрын тос авахаар том оврын автомашинууд дугаарлаж байсан тул олон хүн өртөж амиа алдсан аж.