Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт “Эко амбулатори” нээгдлээ
10 сарын 20, 2023
    Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт “Эко амбулатори” шинээр нээж, иргэдэд эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж эхэллээ.

Хан-Уул дүүргийн шинэ суурьшлын бус буюу Яармагт хүн амын тоо эрс нэмэгдэж байгаа тул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгч нарт шуурхай хүрч үйлчлэх зорилгоор “ЭКО-АМБУЛАТОРИ” шинээр байгууллаа.

 

Тодруулбал: Урологи /Бөөр шээсний замын мэс засал/, дотор, мэдрэл,  мэс засал, гэмтэл, боолт, сэргээн засах, уламжлалт эмчилгээ, өдрийн эмчилгээ, хэвлийн эхо, рентген , тархины цахилгаан бичлэг, зүрхний цахилгаан бичлэг, лаборатори /цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохимийн шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, бактериологийн шинжилгээ/ -ийг авна.

ШИНЭЭР НЭЭХ КАБИНЕТУУД:

-Компьютер томографи

-Арьс харшил

-Зүрх судас

-Зүрхний ЭХО

-Халдварт

Иргэд эмчийн үзлэгийн цагаа 1800-0119 дугаараар болон Эмнэлгийн ЦАХИМ бүртгэлээс авах боломжтой.

Хаяг: Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо  Яармагийн 1-р буудлын урд талд Нэгдсэн эмнэлэг