Монгол улсын иргэн АНУ-д согтуугаар жолоо барьж яваад, хүний аминд хүрчээ
10 сарын 31, 2019

Монгол Улсын иргэн М.Мөнхбат АНУ-ын Иллинойс мужийн Маунт Проспект хотод согтуугаар жолоо барьж яваад зам ангийн хоёр ажилтныг мөргөж, ослын улмаас 67 настай Р.Орозко хэмээх АНУ-ын иргэний амь насыг хохироожээ. Харин нэг хохирогчийн бие байдал харьцангуй тогтвортой байгаа ажээ.

Манай улсын иргэн М.Мөнхбатыг Роллинг Мийдоус хотын шүүх энэ оны арваннэгдүгээр сарын 21-нд шүүхээр болсон байна. Тэрбээр 75 мянган ам.доллар төлж, батлан даалтад гараад байгаа ажээ.