Сурагчдын гар утсыг дээрэмдсэн этгээдийг олж тогтоожээ
10 сарын 18, 2023

Нийслэлийн 124 дүгээр сургуулийн орчимд сэжигтэй 4 этгээд 5 сурагчийн гар утсыг хулгайлсан гэх камерын бичлэг бүхий мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд тавигдсан билээ. Тэгвэл тус хэргийг "Г" нарын 4 этгээд бүлэглэн үйлдсэн болохыг тогтоон, тэднээс сурагчдын хулгайд алдсан гар утсыг хураан авч, хохирогчдод хүлээлгэн өгчээ. Холбогдох шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.