75 ШУУДАЙ ДЭРВЭГЭР ЖИРГЭРҮҮГИЙН ҮНДЭС ХИЛЭЭР ГАРГАХЫГ ЗАВДЖЭЭ
10 сарын 3, 2019

Их хэмжээний дэрвэгэр жиргэрүүгийн үндэс хууль бусаар хилээр гаргах гэж байсныг илрүүлэв.

Тодруулбал, Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн хяналтын бүсэд 2019 оны есдүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын иргэн Г нь өөрийн жолоодож явсан "Истана" маркийн суудлын автомашины зорчигчийн хэсэгт 75 шуудай буюу нийт 736.9 кг дэрвэгэр жиргэрүүгийн хатаасан үндсийг тээвэрлэж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байжээ. Энэхүү хууль бус үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна.

Дэрвэгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэхийг БОАЖ-ын сайдын 2018 оны А/43 тоот тушаалаар таван жилийн хугацаанд хориглосон.

Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон энэхүү ургамлыг түүж бэлтгэвэл холбогдох хуульд зааснаар хохирлыг тухайн ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон нөхөн төлүүлэх заалттай юм.


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.