А.Арго багш таалал төгсчээ
11 сарын 1, 2019

“Англи хэл өөрөө сурах бичиг”, “Герман хэл өөрөө сурах бичиг” зэрэг номуудын зохиогч, Олон орны хэл мэддэг, ард түмний гавьяат багш гэгддэг Батсүхийн Ариунболд буюу Арго багш 10 дугаар сарын 30-ны өдөр өвчний улмаас таалал төгсчээ. Тэрээр сурган хүмүүжүүлэх салбарын зүтгэлтэн төдийгүй шинийг эрэлхийлэгч, бизнесмэн, маркетингийн авьяастан, нийгмийн зүтгэлтэн байсан билээ.

Тэрээр Орос хэлний багшийн дээд сургуулийг төгссөн юм. Монголын хэл шинжлэл, боловсролын салбарт 1984 оноос хойш ажиллахдаа Англи, Герман, Франц, Япон, Солонгос, Хятад, Итали, Испани, Орос гэсэн есөн хэлний сурах бичгийг бүтээн туурвисан билээ. Талийгаачийн гэр бүл, найз нөхөд, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлье.


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.