Бодибилдинг, фитнессийн ДАШТ-аас манай улс 12 медаль хүртэв
11 сарын 12, 2019

БНСУ-ын Чэжү арал дээр арваннэгдүгээр сарын 5-11 хооронд Бодибилдинг, фитнессийн 2019 оны ДАШТ болж өндөрлөлөө. Тус тэмцээнд нийт 37 орны 318 тамирчид оролцжээ.

Бодибилдинг, фитнессийн 2019 оны ДАШТ-д Монгол Улсаас 16 тамирчин, хоёр олон улсын шүүгч, хоёр албаны хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, дөрвөн алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртсэн байна.

Тамирчид өнөө орой 23.00 цагт эх орондоо ирэх юм.