В.Путин Нобелийн Энх тайвны шагнал хүртэх үү?
5 сарын 14, 2018

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг Нобелийн шагналд нэр дэвшүүлэхийг дэмжин гарын үсэг цуглуулах ажлыг Оросын улс төрийн болон нийгмийн чиглэлийн ТББ-ууд зохион байгуулна гэж Төрийн Думын Батлан хамгаалах асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Владимир Шаманов мэдэгдлээ. Тэрээр “ЗХУ-ын болон ОХУ-ын Баатар цолтнуудыг нэгтгэсэн ТББ, мөн Алдрын одонт хүмүүсийг нэгтгэсэн ТББ “Бессмертный полк” хөдөлгөөнтэй хамтран Владимир Владимирович Путины нэрийг Энх тайвны Нобелийн шагналд нэрийг нь дэвшүүлэхийг дэмжих гарын үсэг цуглуулах ажлыг зохион байгуулна” гэж Шаманов хэлсэн байна.

А.ДЭЛГЭР