Түүх соёлын дурсгал, алт, мөнгийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдаж байна
4 сарын 1, 2020

Гаалийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Оны эхний гурван сард нийт 210 удаагийн зөрчлийг илрүүлжээ. Тухайн зөрчлүүдэд 271.6 сая төгрөгийн торгууль ногдуулж, 425.81 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн байна.

Голчлон гарч буй зөрчил нь улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан бараа эд зүйл болох түүх соёлын дурсгал, алт, мөнгө, валютын зүйлсийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдаж байгаа аж. III сарын 3-нд Канад улсын иргэн хилээр буюу “Буянт-Ухаа” боомтоор гарах үедээ 31.3 грамм 37.8 сая төгрөгийн өртөгтэй алт байж болзошгүй шар өнгийн металийг нэвтрүүлэхийг завдсан ба хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгаж байгаа аж.